Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/cafmnv4z/public_html/eng/plugins/system/vvisit_counter.php on line 62

Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/cafmnv4z/public_html/eng/plugins/system/vvisit_counter.php on line 95

Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/cafmnv4z/public_html/eng/administrator/components/com_vvisit_counter/helpers/vinaora_visitors_counter.php on line 330
SMOKE IN ULAANBAATAR & CONGENITAL ACROMICRIA

Warning: strtotime() [function.strtotime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/cafmnv4z/public_html/eng/libraries/joomla/utilities/date.php on line 56

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/cafmnv4z/public_html/eng/libraries/joomla/utilities/date.php on line 198
SMOKE IN ULAANBAATAR & CONGENITAL ACROMICRIA

 

Уршигт утаанд нийслэлийн жирэмсэн эхчүүд илүү их өртөж байна. Сүүлийн жилүүдэд утаа урагт нөлөөлөх болсонд эмэгтэйчүүд, эмч нар их эмзэглэх болсон. Утаанд хүний биед хортой олон химийн бодис бий. Тухайлбал, нүүрс хүчлийн хий, азот, аммиак, тоосонцор гээд нүдэнд үл үзэгдэж гарт баригдахгүй хорт бодисуудын чимээгүй заналхийлэл зэвсэг барьсан алуурчнаас илүү та бидний эрүүл мэндэд заналхийлээд удлаа. Эдгээр хорт бодис амьсгалын замаар дамжин ургийг хамгаалж буй ихэсийг гэмтээснээс ураг хорддог. Үүний улмаас сүүлийн үед ургийн гажиг, бүтэлттэй төрөлт, тархи нь устсан, эрхтэн дутуу хүүхдүүд төрөх нь элбэгшжээ.

Өнөөдөр Монголд өвчтэй ургийг илрүүлж, оношилж буй. Гэвч эхийн хэвлийд байхад нь ямар ч эмчилгээ хийх боломжгүй байдаг аж. Харин төрсний дараа эмчилж чадах эсэхийг шийддэг нь олон гэр бүлд эмгэнэл дагуулаад байна. Ургийг хэвлийд нь устгахаас өөр аргагүй байдал гарч буй нь анхны үрийн зулайгаа үнэрлэх гэсэн олон гэр бүлд хүнд цохилт болдог. Мэргэжлийн хүмүүсийн судалгаагаар Улаанбаатарт байнга амьдардаг жирэмсэн эмэгтэйчүүд болон ураг нь ямар нэгэн байдлаар утааны уршгаар өвчлөлд өртөж байна. Эрүүл саруул төрсөн ч биеийн эсэргүүцэл муутай, дархлаа султай болж буй нь утаанаас шалтгаалж байгааг эмч мэргэжилтнүүд ч хүлээн зөвшөөрлөө.

Одоогоор яг утаанаас болж бага насны хүүхдүүд тэр тусмаа нярай ямар нэгэн гэмтэл тэй төрж, өсч буйг судалсан албан ёсны бодит судалгаа алга. Гэхдээ утааны уршгаар дутуу төрөлт, ургийн гажиг нэмэгдсэнийг салбарынхан хүлээн зөвшөөрч эхэлснийг онцолж хэлмээр байна. Улаанбаатарын утаатай Ерөнхийлөгч, Засгийн газрын түвшинд тэмцэж эхэлсэн. Гэвч ямар ч байсан ойрын гурван жилдээ жирэмсэн эхчүүд өөрийн болон үр удмынхаа ирээдүйг хайрлаж байвал Улаанбаатараас гарч, хөдөө амьдрахыг зөвлөх болсон. Ши нээр мэндэлсэн хүүхд үүдийн дунд явуулсан ЭМЯ-ны сүүлийн арван жилийн судалгаагаар улсын хэмжээнд төрөлхийн гаж хөгжилтэй 407 хүүхэд төржээ.

Энэ нь нярайн гаж хөгжлийн тархалт 1000 амьд төрөлтөд 2.7 хувьтай байна гэсэн үг. Бид хэдхэн жилийн өмнө л тагнай цоорхой, уруул сэтэрхий хүүхэд төрө хөд сэтгэл сэртхийлгэж учир шалтгааныг нь удам судар, архи тамхинаас хайдаг байлаа. Харин одоо ийм төрөлтөд цочрохоо больжээ. Энэ байтугай гаж хөгжилтэй, сүүлтэй, илүү дутуу эрхтэнтэй хүүхдүүд төрөх болсон нь жирийн үзэгдэл шиг болов. Эхийнхээ хөхнөөс ч гараагүй цэвэр ариухан нярайн тархи устаж, зүрхний гажиг, хорт хавдартай хэмээн оношлогдож буй нь эцэг эхчүүдийн хувьд насны зовлон болж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 100-150 хүүхэд ийм өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ийм хүүхдүүдийн олонхийг ээж нар нь өвлийн цагт хотын утаан дотор хэвлийдээ тээсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй. Энэ нь утаа ургийг хордуулснаар Монголын үр сийн эрүүл мэндэд нөлөөл сөн гэсэн дүгнэлт хийхэд хүргээд байгаа юм. Өнгөрсөн жил Сүхбаатар дүүргийн нэгэн эмнэлэгт дутуу төрсөн эхийн урагт задлан шинжилгээ хийжээ. Гэтэл ураг эхийн хэвлийдээ хорт утаанд угаартсаны улмаас зулбасан нь тогтоогдсон аж. Тэгвэл өнөөдөр хорвоод хүн болох гэж ирсэн хэдэн зуун ураг ийнхүү эхийнхээ хэвлийд тарчилж зовсноос буцаж байна. Энэ бол та бидний захиалж, үйлдвэрлэж буй чимээгүй аллага.

Энэ аллагыг хэдий болтол үргэлжлүүлэх вэ? Утаа уушгитай хүн бүхэнд хамаатай. Тэр тусмаа арван сар тээж хүсэн хүлээж буй үрээ эрүүл, саруул төрүүлж, өсгөхийн тулд чимээгүй энэ алуурчны эсрэг яах ёстой юм бэ? Орон гэр, нөхөр хүүхдээ орхиод Улаанбаатараас нүүх үү? Эсвэл утаа үйлдвэрлэгчидтэй зарласан “дайнд” гар бие оролцож, нэг ч гэсэн янданг Улаанчулуутын хогийн цэгт хаях уу? ДЭМБ-ын судалгаагаар агаарын бохирдлын улмаас дэлхий дээр жил бүр 1.3 сая хүн нас бардаг. 1100 гаруй хотын сүүлийн хэдэн жилийн утааны түвшинг хэмжсэнээр энэ дүгнэлтийг гаргажээ. Ираны Авхаз хотод нэг шоо метр агаар дахь PM-10 (10 микроноос жижиг буюу РМ10) бодисын хэмжээ 372 милиграмм байсан байна. Нэг шоо метр агаарт РМ10 бодисын хэмжээ 20 мили граммаас илүү байх ёсгүй юм байна. Гэтэл бохирдлынхоо хэмжээгээр тэргүүлсэн Авхаз хотынх 18.2 дахин давжээ.

Харин Улаанбаатар хотын нэг шоо метр агаар дахь PM-10 бодисын хэмжээ 279 милиграмм буюу 13,95 дахин их гарчээ. Энэ нь Улаанбаатарт амьдарч, аж төрж буй хэн бүхнийг туршилтын амьд лаборатори болгож байна. Хотын агаарын бохирдлын одоогийн түвшин 1952 оны Лондонгийн гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг ч Ерөнхийл өгчөөсөө эхлээд бүгд хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн банкнаас хийсэн бас нэгэн судалгаагаар сүү- лийн гурван жилд Улаанбаа тар хотын РМ10 Монгол Улсын агаарын чанарын стандарт хэм хэмжээнээс 2-5 дахин, ДЭМБын тогтоосон үзүүлэлтээс 5-10 дахин, Европын орнуудын тогтоосон хязгаараас 3-7 дахин их байна. Өвлийн улиралд РМ10-ын өдрийн дундаж агууламж Монголын стандарт хэм хэмжээнээс долоо дахин, ДЭМБ-аас хөгжиж буй орнуудад зориулан тогтоосон хамгийн уян хатан үзүүлэлтээс дөрөв дахин, дэлхийн хэмжээнд баримталж буй үзүүлэлтээс 14 дахин их гарчээ. Ийм агаараар хором, секунд тутамд амьсгалж буй хэн бүхэн өнөөдөр өөрийгөө эрүүл гэж итгэх аргагүй.

Ялангуяа та бидний удмыг үргэлжлүүлэх үр хүүхдүүд маань эхийн хэвлийд бүрэлдэхээсээ эхлэн ийнхүү хордсоор, хэвлийдээ хэлмэгдсээр байгаад хэн буруутай вэ? Утаа үйлдвэрлэж буй гэр хорооллынхон уу, гэр хорооллынхноо орон сууцжуулж чадахгүй байгаа эрх мэдэлтэн эрхэм гишүүд үү? Сүүлийн хоёр жилийн байдлаар Улаанбаатарын иргэдийн дунд уушги, амьсгалын замын өвчнүүд, нярайн болон ургийн өвчлөлүүд, тархи, зүрх судасны өвчлөл 1-6 дахин нэмэгдсэн. Нийслэлд амьдарч буй хүүхдүүд, хөдөөгийнхийг бодвол гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр 5-15 дахин, багтраа өвчнөөр 5-8 дахин илүү өвчилж байна. Сүүлийн 12 жилд нярайн төрөлхийн гажиг зургаа дахин өслөө. Энэ юунаас болов.

Өвлийн улиралд төдийгүй зуны дэлгэр цагт ч утаан хөшгин дунд бүүдийн харагддаг Улаанбаатарын утаанд хар тугалга агуулагддагийг хү мүүс тэр бүр мэддэггүй. Гэтэл хар тугалга нь тархины хөгжлийг сааруулах хор нөлөөтэй бөгөөд үүний агууламж хотын хүүхдийн цусанд ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 60 хувиар илүү байгаа нь насанд хүрсэн үед нь тэдний дунд эрүүл монгол хүн үлдэх ирээдүй тун хомс байна. Хоёр жилийн өмнө ОХУын нийслэлийн орчим гарсан түймрийн улмаас Москва хотод утаа, агаарын бохирдол ердийн үеийнхээсээ 4-10 дахин их болсон. Үүнийг хүн өдөрт гурван хайрцаг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор хордсон гэж дүгнэж байсан. Тэр үед Москвагийн агаар дахь тоосонцрын агууламж 1000 мкг байсан юм.

Харин одоо Улаанбаатарын агаар дахь энэ хэмжээ өвлийн улиралд 1575 мкг хүрдэг. Тэгэхээр нийслэлийн нэг иргэн өдөрт 4-5 хайрцаг тамхи “татаж” байна. Энэ мэт үзүүлэлтээс харахад Улаанбаатарын агаар Монголын үрсэд, тэр тусмаа хэвлийдээ бойжих хэнд ч гэмгүй урагт нөлөөлж эхэлсэн нь Монголын ирээдүйг устгаж байна.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

 

 

Add comment


Security code
Refresh